Dark Light
Нийгэм | 2025-02-06

ГУРВАН АЙМАГТ ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй гарчээ. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй болон хүндэрсэн бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байгааг ОБЕГ мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00