Dark Light
Нийгэм | 2025-02-06

418 СУРАЛЦАГЧ “LEVEL-UP” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын Тамгын газраас санаачлан Монголбанк, Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газар хамтран сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх  зорилго бүхий богино хугацааны “Level-UP” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хөтөлбөр нь бэлтгэл үйл ажиллагаанаас гадна сургалт, уралдаан, аян, энтертайнмент арга хэмжээ, сошиал идэвхжүүлэлт гэсэн 3 үндсэн хэлбэрээр онол, практик хослуулан зохион байгуулагдана. 

“Level-UP” хөтөлбөрийн Ховд аймгийн нээлтийн арга хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцлоо. 

Мөн Ховд аймгийн нээлтэд санхүүгийн мэдлэг сорих тэмцээн зохиогдож шилдэг  30 сурагчдад АПУ ХХК, СҮҮ ХХК-ийн хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацын хадгаламжийн эрхийн бичгээр шагнав. 

Ховд аймгийн хувьд санхүүгийн боловсрол олгох 35 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 418 суралцагч “Level-UP”  хөтөлбөрт хамрагдах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00