Dark Light
Нийгэм | 2025-02-07

МЭДЭЭЛЛИЙГ ХЭН ЗАДЛАВ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Баянгол дүүргийн 22-р хороонд зургаан иргэн угаартаж нас барсан. Тэдгээр иргэдийн хувийн мэдээлэл өчигдөр оройны 21 цагийн орчимд сошиал орчинд тархсан. Эдгээр дунд амь хохирогч О-г архины хамааралтай, амь хохирогчийн хүү О.Одбаярыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан гэх хэт хувийн мэдээлэл нь байсан юм. Нас барсан иргэдийн хувийн мэдээлэлд ташаа зүйл орсон. Нас барсан иргэн О согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг Хууль зүйн сайд О.Алтангэрэл тодотгов.

Сэтгүүлчид Цагдаагийн байгууллага өөрөө мэдээлэл задруулсан байж болзошгүй талаар асуухад сайд О.Алтангэрэл:

  • Гэмт хэргийн сангаас жирийн иргэн мэдээлэл авах боломжгүй.

  • Халамжтай холбоотой фото зураг, мэдээлэл нь Цагдаагийн байгууллагад байхгүй.

  • Хохирогчийн хувийн мэдээллийг олон нийтэд цацсан нь ёс зүйгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл.

  • Ташаа мэдээлэл тарааж, хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсэн мэтээр мэдээлсэн.

  • Цагдаагийн байгууллагад хадгалагдах ёстой мэдээлэл алдагдсан.

Хариуцлага тооцох уу?

Сайд О.Алтангэрэл:

  • Мэдээлэл задруулсан этгээдийг заавал олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

  • Хэрэв Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан нь тогтоогдвол, удирдлагад хариуцлага тооцно.

  • Хувь хүний мэдээллийг хамгаалах нь удирдлагын үүрэг бөгөөд зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00