Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг болон Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлт”-ийн жил болгон зарласантай холбогдуулан ҮБХИС-ийн АБДС-ийн Нийгмийн ухааны тэнхимээс “Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, өрлөг жанжин-маршал Х.Чойбалсан-130 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбар, МУБИС, ХААИС, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол цэргийн музей, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ болон Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл оролцож, маршал Х.Чойбалсангийн амьдрал, улс, төр, нийгэмд хийж хэрэгжүүлсэн ололт амжилтыг судалгааны олон талт, сонирхолтой байдлаар хэлэлцүүлэв.