Dark Light
Нийгэм | 2025-02-11

ОНГОЦ ЯАГААД ТЭНГЭРТ ЦАГААН МӨР ҮЛДЭЭДЭГ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цэлмэг хөх тэнгэрээр нисэж байгаа онгоц цагаан зураас үлдээн нисэж байгааг та харсан уу. Хэсэг хугацааны дараа онгоцны зам бүдгэрч, агаарт алга болдог.

Онгоцны үлдээсэн цагаан судал нь үнэндээ хиймэл үүл юм. Тэдгээрийг мэргэжилтнүүд конденсацийн зам гэх нь бий.

Онгоцны хөдөлгүүр нь машины хөдөлгүүрийн нэгэн адил утаа ялгаруулдаг. 10 километр түүнээс дээш өндөрт нисэж яваа онгоцноос гарах халуун утаа нь хүйтэн агаар буюу -40 градусаас хүйтэн агаартай тулгарах үед усны уур өтгөрч мөсөн талст болж харагдахуйц цагаан судал үүсгэдэг байна. 

Энэхүү өтгөрүүлсэн усны уур болон мөсөн талстуудын холимог нь тэнгэрт харагдах үүл шиг замуудыг үүсгэдэг байна.

Эх сурвалж: Ус цаг агаар, орчны шинжилгээний газар 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00