Dark Light
Нийгэм | 2025-02-11

ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН 64 БӨХ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн.

2024 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 15 сорьц авах төлөвлөгөөний дагуу шинжилгээг зохион байгуулж, сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д шинжлүүлэн ажиллаж байна.

2025 оны 2 дугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан бөгөөд уг хяналтын үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх болно хэмээн Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00