Dark Light
Нийгэм | 2025-02-12

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсээс байгаль орчны хяналтын  улсын байцаагч, холбогдох албан хаагч  нарт “Эрсдлийн удирдлагын тогтолцоо, олон улсын стандарт” сэдвийн хүрээнд сургалт  2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт эрсдэлийн удирдлагын тогтолцоо, олон улсын шилдэг туршлагууд, байгууллага болон салбарын эрсдэл, эрсдлийн шалгуур, цар хүрээг тодорхойлох зэрэг сэдвээр СЭЗИС-ийн багш, Эрсдэлийн удирдлагын доктор (Ph.D) Б.Мөнхзаяа танилцуулга хийж, албан хаагчид ISO 31000:2009 Эрсдэлийн удирдлагын стандарт болон байгууллага, эрсдэлд суурилсан хяналт шалгалт болон эрсдэлийн шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох арга зүйн талаар асууж тодруулан шаардлагатай мэдээллийг авлаа.

Цаашид эрсдэлийг үнэлэх, бууруулах, сэргийлэх, сайжруулах, нийт гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх, эрсдэлээ оновчтой тогтоох зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00