Dark Light
Нийгэм | 2025-03-17

С.СҮХБААТАР: АМЬДААРАА ҮЛДСЭН УРЛАГ БОЛ БҮЖИГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт бүжиг дэглээч, бүжигчин Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа. 
 
-Таныг театрынхаа 75 жилийн ойд зориулсан концертыг найруулж байгаа гэж дуулсан. Ямар тоглолт тавих гэж байгаа вэ? 
 
-Дэлхий дахинаа суурьшин ажиллаж, амьдарч байгаа бүх монголчууддаа энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Монголын бүжиг гэдэг дэлхий дахинд эх орноо, эв нэгдлээ харуулж чадсан урлаг гэж би боддог. Өнөөдөр страд товчоо гэдэгтэйгээ 80 жил их соёл, их урлагийг, түүхэн уламжлалыг авч үлдэж чадсан Үндэсний урлагийн их театр хуучнаар бол Ардын урлагийн их театрын уран бүтээлчид бид монголоо, монгол хүнээ дэлхий дахин сурталчлах олон сайхан уран бүтээлийг туурвисан. Үүний нэг нь “Монгол угсаатан мину” хэмээх уран бүтээл. Энэхүү уран бүтээл минь сүү хөөрч, гал дүрэлзсэн ийм л сайхан бүтээл. Нэгэн зүйлийг онцлон дурдахад шинэ техник технологи хөгжсөн эрин үед амьдаараа үлдсэн цөөхөн урлагийн төрөл бий. Түүний нэг нь бүжиг. Энэ бол бардамнал биш энэ бол үнэн үг юм. Биеэрээ, дөрвөн мөч цогцоороо, оюун толгойгоороо, бодол ухаанаа хөгжимтэй эгшиглүүлэн тоглож чаддаг цөөхөн мэргэжлийн дотор амьдаараа үлдсэн урлаг бол бүжиг. Бүжигчид, бүжгийн дэгийг найруулагчид, сэтгэгчид юм.
-Техникийн эрин үе гэснээс хүмүүсийг техникээр хуурдаг болсон тухай та дурдсан байсан. Яагаад тэгж бодох болов?
-Техникийн эрин үе хөгжлөө. Монголын ард түмэн өнөөдрийг хүртэл “Уяхан замба тивийн нар”-аа морин дээрээ дуулсаар ирсэн. Ээжийнхээ бүүвэйн дууны эгшигт, аавынхаа ая хангинуулсан хөглөөнд, аялгуунд бид өссөн. Эрин үеийн техник хөгжихөд дараагийн үеийн бодол ухаан, төрт бодлогын нэгэн хэлхээ байх болов уу гэж бодож байна. Нэг зүйлийг бодох ёстой. Мөнгөө төлөөд, төлбөрөө төлөөд үзэж байгаа үзэгчид нэмэхээр явна гэдгийг мэддэг хэдий ч дууг зохиосон гоё эгшигт, сайхан үгэнд хууртагдаад байна. Хиймлээр зохиосон үг эгшигт хууртагдаж байгаа нь үнэн. Үүнийг бид нэмэх хасах цэнэглэлээр ойлгож байх ёстой.
-Таныг урлагт зүтгэсэн эдгээр он жилүүдэд энэ үнэхээр л төрөлхийн авъяас мөн гэж хүлээн зөвшөөрөх хүн байв уу?
-Авьяас нь тодорно гэдэг хэцүү асуудал л даа. Авьяастнаа хайрлах, авьяастнаа хүмүүжүүлэх, сургах, хүн болгох гэдгийг Сүхбаатар миний бие их ойлгосон. Уран бүтээл бүтээгээд, түүгээрээ өөрийнхөө онгодыг хөглөөд, үзүүлэхэд уран сайхны зөвлөл төв хорооны нэгдсэн хэлтэс, цаашаа НАХ яам гэх мэт хэцүү үе байсан. Одоо тийм хэцүү бөгөөд сургамж өгдөг, гайт болдог зөвлөл байхгүй болсон. Энэ нь харин уран бүтээлч хүнийг зөвөөр дээш нь сонгож болох, уран бүтээл хийж чадахгүйг нь дор нь байлгах гэдэг энэ эгзэгтэй асуудлыг өнөөдөр Соёлын яам гардан хийх хэрэгтэй санагдсан. Яагаад ингэж бодох болов гэвэл бид Соёлын яамгүй болж алдсан үе бий. Соёлгүй улс, өөрийн үндэсний урлагийг урлахуйн ухаан, урлаггүй улс өнөөдөр яаж сөнөж байна. Аль эрдэнэс нь тэр оюуныг бүтээдэг, урлахуйг бүтээж чаддаг уран бүтээлчид байдаг юм шүү. Мэргэжлийн театр чуулгуудад байх ёстой хүмүүс нь хэн байдаг вэ гэвэл дарга биш. Уран сайхны удирдагч гэдэг уран бүтээл бүтээдэггүй хүн биш. Түүнийг бүтээдэг хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, найруулагч, зураач, дизайнерууд, хөгжмийн зохиолч буюу олон хоолойн багш нар, ардын язгуур урлагийн дуугаа хөгжүүлж чаддаг зэрэг эрдэмтэнгүүд байж байж соёл бий болж, соёлыг урлах зүйн ухаанаараа нийлж хамт бүтээдэг. Үүн дээр нэмээд хувцас урлах мэргэжилтэн, дархан мужааны мэргэжилтэн, гэрэл техникийн мэргэжилтэн ахуйн соёлын мэргэжилтэн нийлж энэ соёл урлахуйн үйлийг бүтээж чаддаг. Энэ зөвхөн тайзны урлагаараа биш монголын газар нутгийн соёлоороо харагдсан байдаг.
-Та хоёр хүүтэйгээ хамт клип хийсэн байдаг. Дахин хүүхдүүдтэйгээ хамт уран бүтээл хийх үү?
-Миний хүүхдүүд бүгд уран бүтээлч болчхоод уран бүтээл хийе гэвэл би хийнэ. Бүгд уран бүтээлч байхад нэг алдаа байдаг. Ярьдаг ч зүйл бий. Өнөөдөр урлахуйн ухаанаар сэтгэгчдийг дэмжигчид олон бий. Гэхдээ урлагийнхан ядуу гэдэг. Бид ядуу биш ээ. Бидний оюун ухаан, тархин дотор байгаа бүтээгдэхүүн хөрөнгө. Жирийн иргэдээс түрүүлж сэтгэж явдаг мэргэжил. Үүнийг ойлгож дэмжих төрийн зүтгэлтэн, дэмжигчид хэр их байна вэ гэдгийг би энэ хугацаанд ойлгож мэдэрсэн. Хамтран ажилласан. Заримд нь гологдсон. Наран жаргаж, маргааш дахин манддаг шиг сайхан монголын ирээдүй гэрэлтэй байна. Хүүхдүүд минь уран бүтээл хийе гэвэл би хийнэ. Яагаад гэвэл тэдний эрин үе.
-Могой жил гараад удаагүй байна. Таны уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ?
-Монголын бүжгийн урлагт 60 жил өөрийнхөө сайхан шавь нарыг, авьяастан хүүхдүүдийг, авьяастан уран бүтээлчдийг тайлан тоглолтоо хий гэж хэлээд хийлгэдэг. Өнөөг хүртэл би өөрийнхөө энэ олон төрлийн уран бүтээлийн тайлан тоглолтыг хийж байгаагүй юм байна. Ер нь хийх юм байна. Тэгэхээр есөн цуварсан уран бүтээлийн тоглолт байх юм бол үүнийг үзүүлэх үзэгчдээ, ард түмнээ би бэлдэж чадсан байна уу үгүйгээ, өөрийгөө сурталчилж чадсан байна уу үгүйгээ, зах зээлийн үед чи ажиллаж чадах уу гэдгээ бодох үе надад ирсэн юм байна. Тэгэхээр тайлан тоглолтоо Сүхбаатараа чи хий. Зөвхөн өнөөдрийн тоглолтыг үзсэн 500 үзэгч маргааш 1500, 3000, 4500 болох тэр оюун ухааны зах зээл тэмүүл гэдэг үг надад хэлээд байх шиг байна. Тийм бодол надад орж ирээд байх шиг байна. Яагаад гэвэл миний доторх хүн маань надад хэллээ. Мөн таны асуулт намайг хөглөж өглөө. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02