Тохиолдлын удирдлагын баг үргэлжлүүлэн хуралдаж байна. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга, удирдлагуудтай цахимаар хуралдаж эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцлээ.
Одоогийн байдлаар хүн амын төвлөрлөөс хамаарсан хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохицуулалт хийж Баянзүрх дүүргийн зарим хороодыг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилан зохицуулалт хийх шийдвэрийг гаргаж байна.
Хүний нөөцийн судалгаа мэдээлэлд үндэслэн хүний нөөцийн зохистой хуваарилалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон харьяа эмнэлгүүд, үндсэн мэргэжлийн резидент эмч нараас бүрдүүлэх үе шаттай арга хэмжээ авахаар ажиллана.
Мөн дараах арга хэмжээг яаралтай авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах;
- Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж эцэг эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан дэмжих,
- Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлэх, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх;
- Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн яам болон НЭМГ-ын удирдлагууд маргааш ХУД, БГД, Налайх дүүрэгт ажиллахаар боллоо.
|
Эх сурвалж
| Эрүүл мэндийн яам
|
АДМИН







Эрүүл мэнд









