Dark Light
Нийгэм | 2025-03-26

ЖИГМЭДЖАМЦ ДЭЭДЭС НОМ АЙЛДАЖ, ЭШ ЛҮН ХҮРТЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар Энэтхэг дэх Брайвүн Гоман дацангийн 81 дүгээр хамба Жигмэджамц дээдэс Монгол оронд морилсон билээ.

Тэрбээр энэ сарын 29-ний өдрийн 10:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд лам хувраг, сүсэгтэн олонд зориулан Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Маанийн дүвтав санмуу” буюу "Маанийн бүтээлийн гүн арга" номд, Гүнтан гэгээний анхдугаар дүр Гончигдамбийдонмийн зохиосон "Шашны наран Жэвзүндамба хутагтын зохиосон маанийн бүтээлийн гүн аргын тайлбар гүн үзэгдэл хэмээх оршвой" номыг айлдаж, эш лүн хүртээх гэж байна.

Энэхүү номын айлдвар нь авралын Жанрайсиг бурхны бүтээл хийгээд түүний бүтээлийн онцлог, утга агуулгыг гүнзгий ойлгон ухаарах, зөв зохистой үйлдэхийн ач тусыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11