Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн бүсийн шалган нэвтрүүлэх журмын талаар дотоодын тээврийн компаниудад танилцууллаа.
Ажлын албаны дарга И.Баттөгс, Борлуулалт хадгалалтын албаны дарга О.Мишээл, Бүтээгдэхүүн түгээлтийн албаны дарга Ш.Мөнхцог болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбарын захирагч Хошууч Д.Пүрэвсүрэн нар журмыг танилцуулж, зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Уулзалтад шахмал түлшний тээвэр хийдэг 28 компанийн удирдлагууд оролцлоо.
