Dark Light
Нийгэм | 2025-03-26

ГАНЖУУРЫН ЭШ ЛҮН ИРЭХ САРЫН 7- НД ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр

Ганжуурва багш бол Догдан ринбүчи гэдэг хүний хоёрдугаар дүр юм. Багшийн өмнөх дүр бол өөрөө тодорсон. Эрдэм чадлаараа олонд хүлээн зөвшөөрөгдөж, Ганжуурын лүн хайрладаг хүн байж. Бүр дээд дүр нь Богд Зонхова ламын гол шавь нарын нэг Шэйравжамц хэмээх алдартай шавь байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Догдан ринбүчи багшийн урьд дүрийг Шэйравжамц хэмээх ламын хойд дүр юм хэмээн таньж мэдсэн байдаг. Багшийн өмнөх дүрийн Догдан ринбүчи лам таалал болсны дараа багшийг бага насанд нь тэр хүний хойд дүрээр тодруулаад залаад явжээ. Төвдөд тодроод Энэтхэгт ном эрдмээ голлон үзээд сүүлд нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн болсон байна. Ганжуурын лүнг хайрладаг хүнийг Ганжуурва хэмээдэг. Манайхаар бол Ганжуурч гэх юм уу. Багш өмнө нь 5 удаа Ганжуурын лүнг бүтэн хайрласан байна. Өмнө нь багш маань ном эрдэмд гаргууд байсан учраас хамгийн эхлээд Брайвүн хийдийн Ара дацангийн хамба, түүний хойно Дарамсалад ойрхон байдаг тарнийн их Жүд дацангийн хамба, сүүлд нь өөрийн анх буддын гүн ухааны ном үзэж боловсорсон Лосалин дацангийн хамбаар залагдаж суусан. Одоо ямар нэгэн албан ажил эрхлэлгүйгээр олон түмэндээ ном эрдэм, өөрийн увдис, дамжлага тэргүүтэнг хайрлаад явж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11