2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэрвээ эргэн тойронд чинь тааламжгүй үйл явдал тохиолдвол зөв даруй арга хэмжээ аваарай. Хурцадмал байдал намжихгүй бол хайрын харьцаа буруу тийш эргэх болно. Яарсан шийдвэрээ эргэн хар. Энгийн зүйлээс үл ойлголцол эхэлсэн байх магадлалтай. Бусдын ятгалгад орох эрсдэл байна. Түргэн баяжих тухай бүү мөрөөд. Их хэмжээний зээл авах шаардлагатай эсэхийг сайн судлаарай.
Үхэр: Зарим хүмүүсийн хандлага таныг гайхуулна. Нэр хүндтэй хүний зөвлөгөө танд урам зориг өгөх болно. Эрч хүч нэмэгдэж, ажлын ачааллаа бага ч болов хөнгөрүүлэх боломж олдоно. Гэнэтийн хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Ойр дотнынхондоо илүү анхаарал тавь. Таны тусламж, зөвлөгөө хэрэгтэй байгаа хүмүүсийг халуун дотноор хүлээж ав.
Ихэр: Ашигтай наймаа, оновчтой хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Гэхдээ эрсдэл их байгаа тул сайн бодож байж өөрчлөлт хий. Хүлээцтэй байж, гэнэтийн учралд ухаалаг ханд. Заримдаа тодорхойгүй үеийг дуустал чухал асуудлуудаа хойш нь тавь. Аливаа харилцаанд буруугүй байсан ч аль болох ойлголцохыг эрхэмлэ. Бясалгал хийх нь үр дүн өгнө.
Мэлхий: Сэтгэл санааны уян хатан байдал чухал өдөр. Ажлын зөв арга барил өнөөдөр таны гол туслагч байх болно. Өөрийн үзэл бодлыг хатуу баримталж, идэвхтэй шаргуу байгаарай. Хүсэл тань биелэгдэхэд ойлгомжгүй байдал, аар саар зүйлс саад болно. Нөлөө бүхий хүнтэй холбоо тогтоовол сайн.
Арслан: Аман тохиролцоог баталгаат гэрээ хэлцэл болгохыг хичээ. Сэтгэл санааны байдал тогтворгүй байвал бусдаас өө дутагдал хайж мэднэ. Зарим нөхцөл байдлаас болоод нэлээд төвөгтэй болж эхлэх бололтой. Эхэлсэн ажлаа заавал дуусгах хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүстэй уулзахад таатай мэдрэмж авна. Аль болох өнөөгийн саад бэрхшээл бус маргаашийн боломж нөөцийг олж харахыг хичээ. Санаандгүй үүссэн асуудлаас болж ойр дотнын хүмүүсээ гомдоохоос болгоомжил.
Охин: Дүн шинжилгээ хийж, цаг баримталдаг тул өнөөдөр ихэнх ажлаа амжилттай дуусгана. Хуулийн дагуу, эрүүл ухааныг удирдлага болгож шийдвэр гаргахдаа цуглуулсан мэдээллээ ашигла. Хайрын харилцаа илүү практик талдаа байх бололтой. Үргэлж сэрэмжтэй байж, нарийн зүйлсэд ч анхаарал тавина.
Жинлүүр: Гэрээ хэлэлцээр байгуулах, уулзалт хийх зэрэгт сайн өдөр. Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх явдал гарч магадгүй. Гэхдээ хол явахын тулд олуулаа бай гэдэг үгийг сана. Энэ өдөр таны ур чадвар бизнес талбарт гялалзах болно. Хүн бүр хийгээд байдаггүй ажлыг та амжуулж гүйцэтгэнэ.
Хилэнц: Удаан бэлдсэн уулзалт хэлэлцээрүүд таны санасанд хүрэхгүй байж болох ч байр сууриа хадгалахын тулд хэрсүү, тэвчээртэй байх шаардлагатай. Зарим асуудал цаг зуурын шинжтэй тул их ач холбогдол өгөх хэрэггүй. Ялихгүй зүйлд эрч хүчээ үрэлгүй гамнах хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаанд ч адал явдлаа багасгах хэрэгтэй байна. Шинэ танилууд таны сэтгэлийг гонсойлгож магадгүй.
Нум: Бусдад амлалт өгөхөөс өмнө биелэх боломжтой эсэхийг сайн бодоорой. Хэцүү үед таныг азын тэнгэр ивээх болно. Ямар нэг үйл ажиллагаа нь тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан аз амжилт эсвэл алдаа хохирол алинд ч хүргэх хоёрдмол хандлагатай байна. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан л танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална.
Матар: Сайтар төлөвлөсөн гэрээ хэлэлцээрүүд хэрэгжиж эхэлбэл удахгүй ашиг авчирна. Зарим харилцаандаа урам хугарч, санаанд хүрэхгүй байх магадлалтай. Ажил үүргээ сайн биелүүлэхээс гадна гэр бүлийнхнийхээ төлөө ч анхаарал халамж тавь. Зарим асуудлаар санасандаа хүрч чадахгүй тул үзэл бодол нийлэхгүй хүмүүстэй уулзах хэрэггүй.
Хумх: Эрсдэлтэй үйлдэлд оролцох гэсэн хүслээ бүү дар. Хамт олноороо ярилцаж шийдвэр гаргавал цагийг үр дүнтэй өнгөрөөх боломж гарна. Хувийн амьдралд хосууд бие биедээ харилцан сэтгэл дундуур байвал зөөлөн сэтгэлээр хандаж хүндэлж хайрлан хайртай хүнээ өөртөө татахыг хичээ. Од эрхсийн ойлгомжгүй нөлөө ноёрхох тул орчин тойрныхондоо аль болох халуун дулаан сэтгэлээр хандаарай.
Загас: Санамсаргүй зүйл юу ч тохиолдохгүй тул өдрийг тайван эхлүүл. Харин үдээс хойш од эрхэс болон дотоод бодол санааны нөлөөгөөр хэмнэл хурдасна. Цаг үе болон алтан боломжоос хоцрохгүйн тулд хэрэгтэй мэдээллээ олж ав. Зөв газраа хэрэгтэй цагт байхад таны мэдрэмж хэрэг болно. Хэт мөрөөдөмтгий байдлаа бодит орчинд нийцүүл. Хайртай хүндээ худал амлалт өгөх хэрэггүй.