Dark Light
Нийгэм | 2025-03-26

ӨДӨРТӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-27-нд шилжих шөнө Дорноговийн өмнөд, Өмнөговь, Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, явган шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
 
2025 оны гуравдугаар сарын 26-ны 20:00 цагаас 2025 оны гуравдугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00