Dark Light
Нийгэм | 2025-03-27

Т.МӨНХСАЙХАН: АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД НАС БАРСАН 17 ТОХИОЛДОЛ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
-Батчулуун эмчтэй холбоотой асуудлын талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Үүн дээр хоёр хууль яригдана. Нэгдүгээрт, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал. Өнгөрсөн парламентад Ж.Чинбүрэн гишүүн өргөн бариад хэлэлцэж, баталж амжаагүй учраас дахин шинэчилсэн найруулга хийж Ж.Чинбүрэн гишүүн дахин өргөн барьж байгаа гэж ойлгож байгаа. Нөгөө талдаа үүгээр бүх асуудал шийдэгдэхгүй. Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл авсан эмч нарын тоог аваад үзэхээр бас багагүй тоо гарна. Үүнийг бид гол шийдэх асуудал. Эмч эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдлын тухай хууль өргөн барихаар өнгөрсөн хугацаанд сайд нар томилогдсоноос хойш, есөн саараас хойш хойш энэ хууль дээр ажиллаж байна. Энэ хуулийн үзэл баримтлалыг батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх эхний шатандаа явж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барих хуулиудын жагсаалтад энэ хууль орчихсон байгаа. 
-Үүнээс болоод донор олдохоо больсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ төрлийн эмчилгээний төлбөрийг нөхөн олгохгүй гэж мэдэгдсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оны хувьд их хүнд нөхцөлд байсан. Гурван жил санхүүжилтийг нь төвлөрүүлээгүйгээс үүдэлтэй 316 тэрбум төгрөгийн асуудал байсан. Үүнийг 2025 оны төсөвт нэмж тусгуулаад даатгалын сангийн санхүүжилт 15 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн гурван жилийн өр ширийг дарах процессыг хэрэгжүүлээд одоо ер нь дуусаж байна. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сан энэ өнгөрсөн онуудтай адил хэмжээний даатгалын мөнгийг олгоно. Оны төгсгөл болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалддаг хүнд нөхцөл байдлаас гарахын тулд эмнэлгүүдэд хэдэн төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сардаа хэдэн төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түүнийг хэрхэн санхүүжүүлэх гэрээгээ хийх шатандаа явж байна. ДНБ-ний 6 хувьд хүрч байж эмнэлгийн байгууллагын санхүүгийн асуудал шийдэгдэх түвшиндээ очдог гэж үздэг бол  манай улсын хувьд энэ жилийнх нь дөнгөж 3 хувьтай байгаа. Цаашид жилд бүр үүнийг үе шаттай нэмэх ёстой. Богино хугацаанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ний 6 хувьд хүргэх вэ гэдэг асуудал яригдах ёстой. 
-Саяхан өвчтөн тээвэрлэж явсан түргэний эмч, жолооч нас барсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад гадны халдлагад эмч сувилагчид өртөх тохиолдол их байна. Үүнийг хэрхэн засах вэ?
-Ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдол 17 байна. Үүн дээр ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр олгож байгаа, эргээд харж үзэж байгаа зүйл алга. Тэгэхээр үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ гэдгийг Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад ямар нэгэн эрсдэлд орсон, амь насаа алдсан тохиолдолд ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ тодорхой тусгай өгч байгаа.    
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11