Dark Light
Нийгэм | 2025-03-27

П.НАРАНБАЯР: 30 ОРОН ТООНЫ ЦОМХОТГОЛ 900-ГААД САЯ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
-Тантай холбоотой олон асуудал яригдаж байна. Сүүлд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх мэдээлэл явлаа. Үүнд тайлбар өгөөч?
-Би өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр тайлбараа хэлсэн. 120 сургууль гэдэг нь нийт төрийн өмчийн сургуулийн 5/1. Монгол Улсын бүх сургуулиуд ийм сайн байгаасай л гэж би хүсэж байна. энэ төсөл 2020 оноос хойш тав дахь жилдээ хэрэгжиж байгаа. 
-Боловсролын салбарын хүмүүсийг ХҮН намд элсэхгүй бол цомхотгоно гэх зүйлүүд яригдаад байна?
-Би хариуцлагатайгаар мэдэгдье. Боловсролын яамыг хар. Яг л өмнөх сайдын үед ажиллаж байсан бүх хүн ажиллаж байна. бүгдээрээ мерит тогтолцоогоороо л байгаа. Боловсролын ерөнхий газар дээр яг л тийм байгаа. Боловсролын судалгааны төвүүд, үнэлгээний төвүүд бүгд л тийм байгаа. 
-Та Шинэ монгол сургуулийн гүйцэтгэх захирлаар 8 жил ажилласан. Гэтэл тухайн хүний санаачилсан төсөл хөтөлбөрийг 1.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гэдэг нь ашиг сонирхол биш үү?
-Сургуулиуд өөрсдөө хүсэлтээ тавиад хүсэлтийнх нь дагуу өгөөд гарч байгаа зүйл. Өөрөөр хэлбэл, сургууль болгонд өөрийгөө хөгжүүлэх, багш нарыг хөгжүүлэх зардал өгдөг. Тэндээсээ өөрсдөө шийдсэн. Өөрсдийнхөө хүсэлтээр хийсэн. Тушаал дээр нь өөрсдийн хүсэлтээр гэсэн байгаа. 
-Засгийн хуралдааны шийдвэрийг танилцуулахад та 30 орон тоог цомхотгоно гэсэн. Үүний дараа ХҮН намд элсэхгүй бол цомхотгоно гэж байна гэх яриа гарсан. Үүнийг тайлбарлаж өгөөч?
- Чиг үүргийн шинжилгээ хийгээд үзсэн. Боловсролын салбарын дөрвөн гол байгууллага бий. Үүнд 361 алба хаагч ажилладаг. Бүх ажлын байранд нь зураглал хийгээд, шинжилгээ хийхэд 81 чиг үүрэг нь давхцаж байгаа юм. Тэгэхээр түүнийг олон байгууллага хийх шаардлагагүй. Хасаад танахад болохуйц 30 орон тоо байна. Энэ нь төсөвт хэмнэлт болох юм байна. 30 орон тоо гэхээр 8 хувь нь багасаж байгаа. Жилдээ 900-гаад сая төгрөг хэмнэнэ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11