2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр ажил хэрэгт хэт анхаарал төвлөрөх тул эргэн тойрноо анхаарах нь сул байна. Та хэт улайраад бусдын өөртөө анхаарал хандуулах оролдлогыг үл тоож магадгүй. Мөнгө санхүүдээ хянамгай бай. Бодит нөхцөл байдлын тухай үнэн хэлдэггүй эсвэл хэтрүүлдэг хүмүүсээс холхон байх хэрэгтэй. Энэ цаг үед хувиараа ажил эхлэхээр шийдэх нь тийм ч сайхан санаа биш. Та энэ талаар хангалттай судалгаа хийсэн гэж бодож байсан ч үүнийг түр хойш нь тавихыг зөвлөж байна.
Үхэр: Харилцаанд итгэл алдрах хүнд үе үүсэж болно. Бусдад буруугаа тохох гэвэл та л эвгүй байдалд орно. Сэтгэл дундуур болон сайн төвлөрөөгүй үедээ шийдвэр гаргах хэрэггүй. Ахмад настай хүмүүсийн зөвлөгөөг авах нь тохиромжтой. Олон нийтийн газар биеэ зөв авч явахгүй бол эвгүй байдалд орж мэднэ. Нүүр дүүрэн инээмсэглэл тодрууллаа гээд танаас төлбөр нэхэгдэхгүй.
Ихэр: Хөрөнгө оруулалтын ажил тань амжилттай болох ч өдөр тутмын үйл ажиллагаанд гэнэтийн саад тотгор учирч болзошгүй. Тиймээс муу хүмүүсээсээ зайгаа барь. Таагүй явдалд өвдөг сөхрөн бууж өгөх хэрэггүй. Гомдол санал их гаргахаас зайлсхий. Бусдад гай бололгүй бэрхшээлээс гарахыг хичээ. Ийм үед танд бясалгал анхаарал төвлөрүүлэх дасгал маш тустай байна.
Мэлхий: Эргэлзээгээ даван туулах өдөр. Өнөөдөр ажил хэрэгтээ хөнгөмсөг хандах эсвэл эрсдэлтэй үйлдэл хийх нь зорилгодоо хүрэхэд хүндрэл учруулна. Бусдын тусыг хариулж чадна. Танд тусалж байсан хүнээ гомдоосон бол талархлаа илэрхийл. Эрүүл мэндийн тал дээр ноцтой зүйл байхгүй ч үргэлж зөв хооллолтыг эрхэмлэхийг од эрхэс анхааруулж байна.
Арслан: Зав зайтай арслангууд хэсэгхэн ч болов завсарлага авч, амрахыг хүснэ. Сэтгэл сэргээх ямар нэг үйл ажиллагаанд хайртай хүнтэйгээ хамт оролцох нь харилцаанд сайнаар нөлөөлнө. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан асуудлыг шийдвэрлэж чадна. Санхүүтэй холбоотой шийдвэрийг яаран гаргах хэрэггүй үе. Таны төлөвлөгөө үүссэн нөхцөл байдалтай зөрчилдөнө. Хөрөнгө мөнгөө дэмий зүйлд бүү үр.
Охин: Өөрийгөө дайчлах өдөр. Санхүүгийн хувьд үнэхээр боломжгүй бол зардлаа танах талаар нухацтай шийдвэр гарга. Түрэмгий байдал, өдөөн хатгалгад бүү авт. Дуртай ажлаа хийж буй бол өнөөдрийн ялихгүй саадыг үл тоо. Саад бэрхшээлийг даван гарах бодит алхам бодож ол. Энэ нь таны ялалтын эхлэл болно.
Жинлүүр: Арилжаа наймаанаас төлөвлөсөн ашиг орлого саатах тул санаа зовох зүйл гарч ирнэ. Томоохон будилаан ажил хэрэгт илэрнэ. Ойрын харилцаа холбоо тасрахад хүрнэ. Алс холын түншүүд тус болох боловч та өөрийн хүчинд итгэх итгэлээ гол болгоорой. Үүссэн хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр дайчин зан байдлаа гаргаарай. Өөртөө итгэх итгэлийг таныг удирддаг гариг эрхэс илгээх болно.
Хилэнц: Аливаа шийдвэр гаргахдаа бусдад сайн хүн болох гэж бөөрөнхийлөх хэрэггүй. Бодит байдлыг бүү нуу. Таны туршлага, зарчим байдал амжилтын баталгаа болно. Хэцүү байдалд орвол бусдад гомдоллохоос зайлсхий. Алдааг өөрөөсөө хай. Дургүйцлээ ил тод бүү илэрхийл. Та хэдий чинээ тайван байна, төдий чинээ нөхцөл байдал эерэг болох болно.
Нум: Багагүй бэрхшээл саад тулгарах ч удахгүй сайн мэдээ ирэх бололтой. Төлөвлөсөн ажил сайхан бүтнэ. Энэ үед хувийн санаачилгатай байх тал бүрэн анхаарч ажилла. Таны уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэл үр шимээ хүртээх болно. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхий.
Матар: Тулгамдсан асуудлыг шийдэх гарц олсноор харилцааны хувьд асуудалтай байсан хүмүүстэйгээ учраа олох болно. Гэхдээ түрэмгий зан танд төвөг учруулах болно. Тиймээс өөрийгөө сайн хянаж, яг юу хүсэж байгаагаа олж мэд. Од эрхсийн нөлөө тодорхойгүй нөхцөл байдлыг ихэсгэж буй тул баталгаагүй зүйл дээр амлалт өгөхөөс зайлсхий.
Хумх: Хэт их идэвх чармайлт бүү гарга. Амаргүй ажлаас нэг хэсэгтээ хөндийр. Ирээдүйн ажил төрөлдөө хүчээ нөө. Атаа жөтөө цуу ярианд өртөж магадгүй. Цаашид илүү төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Сонссон бүгдээ чихнийхээ хажуугаар өнгөрөө. Худал мэдээлэл амархан тархах бололтой.
Загас: Таны байр суурь, амжилтыг хэн нэгэн булаах оролдлого гарна. Аливаа буруу үйл явдлаас гарах үр дагаврыг өөрөөсөө хол байлгах хэрэгтэй болно. Өөртөө таалагддаг уламжлалт арга барилаа энэ өдөр хэрэгжүүл. Хамгийн сайн гэсэн зүйлийнхээ төлөө эрч хүчээ зориул. Дотроо байгаа зарим эргэлзээг үлдэн хөө. Чухал ажилдаа анхаарч, өөртөө санаа тавь.