Dark Light
Нийгэм | 2025-03-27

ХӨВСГӨЛ НУУРЫН МӨСӨНД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл нуурын “Хирвэстийн ам” гэдэг газар  аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км-т Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн үйлдэж  явсан  автомашин өглөөний 06:40 цагт мөсөнд цөмөрсөн байна. Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай дуудлагын дагуу очиж “HONDA CR-V” загварын автомашин нуурын эргээс 30 метрийн зайд хажуу талаараа мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргажээ. 
Автомашинд 3 зорчигч явсан бөгөөд бүгд эсэн мэнд гарсан байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын  захирамж гарган мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон. Гэвч иргэд зам дөтлөх зорилгоор зорчсоор байна.
Иргэд, малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00