УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа одоогоос 3 жилийн өмнө олон нийтийн хандиваар орон сууцтай болсон дөрвөн хүүхдийг байрнаас нь хүүхдүүдийг хөөж гаргаад ядарсан багшаа оруулчихна шүү" гэж ярьж буй бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулсан.
Тодруулбал, Ц.Мөнхтуяа багшаар ажиллаж байхдаа буюу 2022 онд бүтэн өнчин дөрвөн хүүхдийг байртай болгох хандивын аяныг эхлүүлж, олон нийтийн дэмжлэгээр 2 өрөө байр авч өгсөн тухай мэдээлэл цахим орчинд тухайн үед гарч байв. Өдгөө байрны хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эзэмшигчийг нь хүүхдүүдээс өөр хүний нэр дээр бүртгүүлж барьцаанд тавьсан байж болзошгүй зэрэг асуудлууд хөндөгдсөн.
Тэгвэл уг асуудалд Ц.Мөнхтуяа гишүүн өөрөө тайлбар хийхдээ надад тэгж завшсан зүйл байхгүй. Тухайн хүүхдүүдийн том ах нь асуудалтай тул нэр дээр нь битгий шилжүүл гэсэн зарим багш нарын хүсэлт байсан тул нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан. Асуудал үүссэний дараа нэр дээр нь шилжүүлээд өгчихсөн. Одоо ямар нэгэн асуудал байхгүй хэмээж байсан юм.
Гэтэл тухайн хүүхдүүдийг Зүүн хараад байрлах дотуур байртай сургуульд шилжүүлж, том эгчийг нь хөөж гарган оронд нь хоёр багшийг амьдруулж байсан бөгөөд одоо тухайн хүүхдүүд эргэн байрандаа орсон ч хаяггүй учраас сургууль завсардаад байгаа тухай иргэн н.Идэржавхлан цахим хуудсандаа бичжээ.
Ц.Мөнхтуяагийн хувьд, боловсролын салбарын төлөөлөл тодотголтойгоор АН-ын жагсаалтаар буюу ногоон гэрлээр УИХ-д суусан.
Энэ хугацаанд санаачилсан, өргөн барьсан хуулийн төсөл ч байхгүй байгаа юм.
Ц.Мөнхтуяагийн хувьд, боловсролын салбарын төлөөлөл тодотголтойгоор АН-ын жагсаалтаар буюу ногоон гэрлээр УИХ-д суусан. Хагас жил парламентад суусан ч санаачилсан, өргөн барьсан хууль ч алга. Дээр нь нэмээд боловсрол ч, ёс зүй ч байхгүй нэгэн аж.
Учир нь УИХ-ын гишүүнээр бүртгэгдсэн parliament.mn, Vip76.mn, candidate.mn мөн өөрийнх нь Ts.Munkhtuya зэрэг сайтуудад намтраа бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, төгссөн сургууль, мэргэжил, ажилласан байдал, гадаад хэл зэрэг наад захын мэдээлэл ч алга байна.