Dark Light
Нийгэм | 2025-03-28

МЕНИНГЕКОККТ ХАЛДВАР АВСАН 5 НАСТАЙ ХҮҮХЭД ЭНДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаансүм гэх газарт 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд ирсэн байна. Дуудлагын дагуу тус сумын эмч нар очиж, Менингоккокийн халдварын шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийжээ. Гэвч халдвар авсан хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдэд байна.
Энэ талаар Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаагаас тодруулахад “Цэнхэр сумын төвөөс 60 км гаруй зайтай байх айлын хүүхэд Менингоккокийн халдвар авч хүндэрсэн. Шинж тэмдэг илэрснээс хойш нэлээд хугацаа алдаж эцэг эх нь эмнэлгийн байгууллагад хандсантай холбоотой биеийн байдал нь нэн хүнд байхад нь дуудлага өгсөн. Үүнд хариу арга хэмжээ авч, баг томилсон. Мэргэжлийн баг тухайн сумын Эрүүл мэндийн төвд ажиллаад өвчтөнийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлаж, эмнэлзүйн тусламжийг удирдамжийн дагуу үзүүлсэн. Голомтод сэргийлэлтийн арга хэмжээг авч байна” гэв. 
Иймд тууралтад халдварын цаг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн биед ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11