Dark Light
Нийгэм | 2025-03-28

3000 ГАРУЙ ХҮҮХЭД ЗАЛУУСТ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөр нь 5 аймгийн 30 орчим сургуульд хэрэгжиж, 14-25 насны нийт 8,773 хүүхэд, залуучууд Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх ЕSEL сургалтад хамрагджээ.
ГОЛ ҮР ДҮН
Экспансив сургалтын онолд тулгуурлан "Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх" (ESEL) сургалтын хөтөлбөрийг багц хэрэглэгдэхүүний хамт боловсруулж, хосолсон ESEL сургалт нэвтрүүлэв.
Төслийн зорилтот 5 аймаг, 29 суманд орон нутгийн оролцогч талууд, хувийн хэвшил, эцэг эхчүүд болон сайн дурын олон нийтийн төлөөллөөс бүрдсэн Төслийн Аймгийн Зөвлөл (ТАЗ), Төслийн Сумын Зөвлөл (ТСЗ) байгуулж, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллав.
Зорилтот сумдын ерөнхий боловсролын сургууль (ЕБС), Насан туршийн суралцахуйн нэгж (НТСН), Мэргэжлийн боловсролын сургуулиар (МБС) дамжуулан 7 удаагийн ESEL сургалтыг зохион байгуулж, 8,773 хүүхэд, залуучууд хамрагдав.
ESEL сургалтын хөтөлбөрийг чиглүүлэн явуулах 594 багшийг ESEL-ийн багш/зөвлөхөөр сургав. ESEL сургалтын хөтөлбөрийн багшийн сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй 50 Мастер багш бэлтгэв.
ESEL сургалтаар эзэмшсэн ур чадвараа хөгжүүлэх зорилготой 45 Энтрепренер клубыг зорилтот сумдын сургуулиудад байгуулж, уг клубээр дамжуулан 2,940 хүүхэд, залуусын идэвхтэй оролцоог хангав.
Сургалтад хамрагдсан хүүхэд, залуучууд баг болж, орон нутагтаа хэрэгжүүлэх бизнесийн шинэ санааны 8 удаагийн пич уралдаан зохион байгуулав. Энэхүү уралдаанд нийт 3,286 хүүхэд, залуучууд оролцож бичил төслөө танилцуулснаас 1,471 нь тэтгэлэг авав.
Пич уралдаанд шалгарсан бичил төслийн 360 багт санаагаа бодитоор турших, ур чадваруудаа бодит амьдрал дээр ашиглахад нь дэмжлэг болох 1000 ам.доллар хүртэлх санхүүжилтийн тэтгэлэг олгов.
Төслийн зорилтот аймаг, сумын хэмжээнд 5 Бизнес көүч, 211 ментор, 224 үе тэнгийн менторуудыг чадавхжуулж, бичил төсөл хэрэгжүүлж буй хүүхэд, залууст дэмжлэг үзүүлэх дэмжлэгийн механизмыг бий болгов.
Бичил төсөл хэрэгжүүлэгч багуудын хооронд туршлага солилцох орон нутгийн, үндэсний арга хэмжээ зохион байгуулж 1,019 хүүхэд, залуус оролцов.
Энтрепренершипийн боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сургуулийн менежментийн хөгжлийг дэмжих зорилгоор зорилтот 5 аймгийн 6 сумын 6 ЕБС-д Сургуульд суурилсан энтрепрайз (ССЭ) санаачилгыг хэрэгжүүлэв.
Төслийн гарааны, төгсгөлийн, үр шим хүртэгсдийн сэтгэл ханамжийн судалгаа хийж, тайлан бэлтгэн хуваалцав. Зөөлөн ур чадварыг үнэлэх үндэсний чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулж, ESEL хөтөлбөрийн ажиглалтын рубрик судалгааны хэрэглэгдэхүүн боловсруулан түгээв.
Төслийн хэрэгжилтийн явцыг тасралтгүй үнэлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор олон талт оролцогчдын оролцоонд суурилсан хяналт, үнэлгээний цогц механизм бий болгон хэрэгжүүлэв. Төслийн амжилтын түүхүүдээ бэлтгэн төрөл бүрийн хэлбэрээр түгээв.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Төслийн зохицуулагч Ё.Нямдаваа нар төслийн үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11