Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн, Д. Амараа, Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Б.Мөнхтуул, Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С. Өлзийсайхан, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг нартай уулзаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Тухайлбал:
- Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үндэсний бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдэд бодлогын шинэчлэлүүдийг хийхэд хамтран ажиллах
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчлах, ялангуяа хүүхэд хамгааллын үйлчилгээнүүдийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үйлчилгээг загварчлах, өргөжүүлэх,
- Нийгмийн халамж, хууль зүй, эрүүл мэнд, боловсролын салбар өөрөөр хэлбэл салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Хүүхэд хамгааллын тухай хуулиар анхан шатны нэгж буюу сум, хороо, багт шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, ажиллах орчин нөхцөлөөр хангах,
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын статус, бүтэц, цаашид агентлаг зохицуулах чиг үүрэгтэй байх уу хэрэгжүүлэгч байх уу, хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулах, бага насны хүүхдийн цогц хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцлаа.