Dark Light
Нийгэм | 2025-03-28

М.НАРАНТУЯА: ДУНДАЖ ДАВХАРГА БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ БИД ХЭНИЙГЭЭ ХЭНИЙ МӨНГӨӨР ХАЛАМЖЛАХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн М.Нарантуяагаас тодрууллаа.
-Цалинтай ээж хөтөлбөрийн талаар маргаан дэгдээд байна. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Намрын чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар Цалинтай ээж хөтөлбөрийг олон улсын жишигт нийцсэн байдлаар хэрэгжүүлнэ гэсэн. Үүн дээр би байр сууриа илэрхийлээд тухайн үед цалин юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүл эсвэл Цалинтай ээж гэх нэршлээ өөрчил гэж маш олон талаар санал дэвшүүлж байсан. ГБХНХ-ын сайдтай байнгын хороо, чуулган, бусад уулзалтууд дээр маш олон гарц гаргалгааг яриад ямар боломж байна гэдэг талаар ярьсан. Жишээ нь, 0-3 насны хүүхдээ гурван жил асарч байгаа ээжүүдэд олгох нийт мөнгө 1.8 сая төгрөг болж байгаа. Түүнийг маш бодитоор ярьж үзсэн. Энэ хугацаанд ээж ажил хийгээд Нийгмийн даатгал төлөөд эхлэх юм бол 50 мянган төгрөгийн Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгө зогсдог. Түүнийг авахын төлөө ажил хийхгүй байх юм уу, яах юм бэ гэдэг асуудлууд үүсэж байгаа биз. Тэгэхээр хоёрын хооронд ээжүүдийг ийм нөхцөл байдалд оруулж байснаас нэг мөсөн хүүхдийг 0-2 нас хүртэл нь сард 100 мянган төгрөг гэж тогтоод 2 жилийн хугацаанд 2.4 сая төгрөг авахаар байна. Үүнийгээ нэг дор авдаг, хуваагаад авдаг, сар болгон авч болох байдлаар хийх боломж байна уу гэдэг яриа өрнөсөн. Үүнийг боломжтой гэж үзсэн. Хамгийн гол нь ээжүүд өөрсдөө хүлээн зөвшөөрвөл болно гэсэн. Би сошиал харилцаанд ил тод байдаг. Энэ талаар ээжүүдээс асуусан. Тэгсэн уурласан. Өөрөө өгөх гэж байгаа биш, ямар ч ялгаа алга гэх мэтээр. Төрийн мөнгө гэж байхгүй. Бүгд татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр энэ хүмүүс хэний мөнгийг нэхээд байгаагаа ойлгох хэрэгтэй. Өөрсдийнхөө мөнгийг өөрсдөдөө авахаар нэхээд байгаагаа. Хоёрдугаарт, бид хэдий болтол ийм арчаагүй байдалтай амьдрах юм бэ. Хэзээнээсээ манай монгол ээжүүд ийм байсан юм бэ. Хэзээ байтлаа төр засаг нь мөнгө өгөхгүй бол амьдарч чадахгүйгээ гайхаад байж байдаг сул дорой байсан юм бэ. Ялангуяа сүүлийн 2012 оноос хойш АН, МАН сонгуульд ялахын тулд ээлжилж мөнгө олгоно гэсээр халамжийн бүх зүйлийг түгээсний хор гайгаар өнөөдөр монголын ард түмний нэг хэсэг нь амьдарч чадахгүйгээ гайхсан, хүний өмнөөс амьдарч байгаа мэт ялархсан үзэл хандлагатай болчихсон байна. Гэтэл жинхэнэ ажил хөдөлмөр эрхэлдэг дундаж давхаргынхан ажил олгогч болоод бизнес эрхлэгчид уйлж байгаа биз дээ. Хэрэв дундаж давхаргынхан бизнесээ болиод гадаад руу гарах нь гараад, ажил хийхээ больчихвол бид хэнийгээ хэний мөнгөөр халамжлах вэ? Манай монголчууд санаж сэрэх цаг нь болсон. өнөөдрийн парламентад хэчнээн удаа улиран сонгогдсон гишүүд байгаа билээ. Тэр хүмүүсээс юу хийснийг нь асуух хэрэгтэй шүү дээ. Яагаад бид өнөөдөр ийм нийгэмд амьдарч байгаа юм бэ гэдгийг асуух хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэхээрээ яах ёстой юм. Энэ миний тангараг өргөсөн зураг байна. би өглөө болгон хардаг,санадаг. Би хэн нэгнийг доромжлоод, ямар нэгэн дарангуйлал, ямар нэгэн заналхийлэл, ямар нэгэн шаардлага биелүүлнэ гэж би тангараг өргөөгүй. Надаас ёс зүй нэхээд байгаа хүмүүс өөрсдөө эхлээд надаас ёс зүйтэй хариу авах үйлдэл гаргах хэрэгтэй. Хүний эрх ярихаар өөрсдийнхөө эрхийг л ярьдаг. Гэтэл ямар олон хүний эрхийн асуудал, зөрчил гарч байна. Өнөөдөр хүний эрхийн зөрчлөөр хэдэн байр урагшилсан байна. үүнийг нь ярихаар миний эрх, өөрийнх нь эрх ашиг л ярьдаг. Хүүхдийнхээ мөнгийг аваад хэвтэж байдаг аав ээжүүд зөндөө байна. нас нь улам залуужиж байна. Өнөөдөр энэ нь монголын эмгэнэл болчихсон юм байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11