Dark Light
Нийгэм | 2025-03-28

НЯМ ГАРАГААС ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
2025 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
29-31-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байх боловч, 4-р сарын 01-нээс ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.
Хур тунадас: 29, 30-нд Хэнтийн уулсаар, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 01-нд ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй.   
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: 29-31-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, 4-р сарын 01-нээс дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-13 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 

Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00