Dark Light
Нийгэм | 2025-03-28

47 ТЭРБУМЫН ӨР БАРАГДУУЛЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Капитал банк, Чингис хаан банканд алдагдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөө эргүүлж авахаар ПРОКУРОРЫН байгууллагад албан ёсоор гомдол гаргасан.

Дээрх банкнууд 207.77 тэрбум төгрөгийн өр барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн байдлаар 47 орчим тэрбум төгрөгийг барагдуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтохтой уулзаж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай хадгалах, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, хариуцлагатай, ил тод, хараат бусаар удирдах, эрхзүйн орчныг нь сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00