Dark Light
Нийгэм | 2025-03-28

УЛААНБААТАРТ -2 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.
 
2025 оны гуравдугаар сарын 28-ны 20:00 цагаас 2025 оны гуравдугаар сарын 29-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Байдраг голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00