НҮБ-ын Суурин Зохицуулагч Ноён Яап ван Хиердэн өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-ын Ерөнхийлөгч Л. Төр-Одтай уулзаж, Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулах илүү системтэй аргачлалыг хөгжүүлэх асуудлаар мөн ярилцав.