Dark Light
Нийгэм | 2025-03-29

З.БОЛОРТУНГАЛАГ МОНГОЛЫН БАГИЙН ТАВ ДАХЬ МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг
Чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс Монголын бөхчүүд таван медаль хүртээд байна. Өчигдөр манай эмэгтэй бөхчүүд гурван хүрэл медаль авсан бол өнөөдөр нэг мөнгө, нэг хүрэл медаль нэмж авлаа. Мөн Т.Энхжин 65 кг-д үзүүрлэн мөнгөн медалийн болзол хангасан. Харин 72 кг-д хүч сорьсон З.Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5-р байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа.
Ингэснээр З.Болортунгалаг тивийн АШТ-ээс тав дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрбээр мөн 2021 оны Азийн АШТ-д түрүүлсэн билээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00