Dark Light
Нийгэм | 2025-03-29

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН 4 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар  менингококкт халдварын батлагдсан 4 тохиолдол (УБ-3, АР-1) бүртгэгдэж, 2 нас баралт бүртгэгдсэн байна. Насны хувьд 3-5 хүртэлх насны хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлэгдэж буй тохиолдол байхгүй байна.   
Өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Анхбаярын мэдээлснээр: “Сэлэнгэ аймгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдэг мэдээлэл нь одоогоор тус халдвараар өвдөж улмаар эндсэн гэдэг нь батлагдаагүй бөгөөд лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд задлан шинжилгээгээр эцсийн хариу гарна” хэмээн мэдээллээ.
Улсын хэмжээнд менигококкт халдварын эсрэг 2000 тун вакцин татан авч хавьтлуудын ойрын хүрээллийг дархлаажуулж байна. Менингококкт халдварын вакцин товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм.
Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгддэг үзүүлэлттэй байна. Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлж, нийгмийн байдлаар авч үзэхэд нийт өвчлөгсдийн 77 хувь нь гэртээ, 15 хувь цэцэрлэгт, 8 хувь нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. Өвчлөл 2 дугаар сараас дөрөвдүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Мөн нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70 хувь нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00