2025 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн асуудалдаа ч шийдвэр гаргах зориг хэрэгтэй болно. Энэ зоригийнхоо төлөө та шагнуулах болно. Бүтээлч хөдөлмөр эрхлэх эсвэл цэвэр агаарт амрахад сайн өдөр. Дотнын найзтайгаа уулзах хэрэгцээ гарна. Ойр дотнын хүнтэйгээ чөлөөт цагийг сайхан өнгөрүүлж, сайн энерги хуримтлуул. Эрүүл мэнддээ анхаар. Адал явдалд орооцолдсоны хэрэггүй. Ном сонин уншиж, зурагт үзэж, тайван амарвал таны бие организмд эерэг энерги өгч, эрүүл байх боломжийг олгоно.
Үхэр: Хосуудын хоорондох хүйтэн хөндий харилцаа таны гомдомтгой байдлаас болно. Ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуул. Гэр бүлийн хүмүүстээ бэлэг өгч баярлуул. Дотнын хүндээ өөрийнхөөрөө байх боломж олго. Өнөөдөр оюун санааны хувьд харилцан ойлголцох тал дээр өөрийгөө дээд түвшин аваачихыг хичээ.
Ихэр: Сэтгэл дэх баяр баясгалан, хүсэл мөрөөдөл хатуу ширүүн бодит байдалтай нийцэхгүй байх. Гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй. Гэнэтийн зардал, шаардлагатай төсөв асуудал үүсгэх бололтой. Гэвч энэ бүхэн амьдралын гол утга учир биш тул хэт сэтгэлээр унах хэрэггүй. Өөрийгөө сайн сайхан бүхнээр гэрэлтүүл. Хүсэл мөрөөдлөө ямар ч үед бүү хая.
Мэлхий: Амралтын өдөр ч зохицуулах ажил мундахгүй байх. Мөн од эрхсийн хүчтэй нөлөө харилцааг тогтворгүй болгож байгааг санаарай. Гэр бүлтэйгээ хамт байх цагийг аль болох сайхан өнгөрүүл. Хамтдаа ширээ тойронд суугаад хооллож, инээж нарги. Залуу насаа дурсах сайхан дурсамжаа сэргээ. Холоос ирэх айлчин гийчин хаалга тогшино. Завгүй байсан ч бас дахин нэг удаа өөрийгөө хир найрсаг зочломтгой гэдгийг харуул.
Арслан: Гэр бүлийн хүрээнд хийх арга хэмжээ бараг бүгдэд сайхан сэтгэгдэл үлдээнэ. Харин эртний анд найздаа хар буруу санаж байгаа зүйл байвал илэн далангүй ярилцахыг эрхэмлэ. Зарим учрал таны сэтгэл санааны тогтвортой чанга байдлыг шалгана. Аль болох олон эх сурвалжаас мэдээлэл авах харьцуулж байж шийдвэрээ гаргаарай.
Охин: Танд хүчирхэг зэвсэг байгаа нь тусч зан чанар юм. Ямар ч нөхцөлд түүнийгээ бүү гээ. Өнөөдөр гэр бүл, найз нөхөд эсвэл хөршүүддээ туслахдаа сэтгэл ханамжтай байна. Гэрийн ажилдаа анхаарна. Таны эрүүл мэндэд хорт зуршлууд муугаар нөлөөлнө. Буруу зуршлаа сэтгэл сэргээдэг гэж боддог бол одоо өөрчлөх цаг нь яг мөн.
Жинлүүр: Санхүүгийн аливаа эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Та олохоосоо илүү алдах магадлалтай байна. Үг үйлдлээ цэнэхгүй бол санаандгүй байдлаар нэр хүнддээ сэв суулгана. Сэтгэл зүйгээ хяна. Бясалгал хийж болно. Хайртай хүнтэйгээ эвтэй байвал гэр бүлийн хүрээнд эв найрамдалтай уур амьсгал тогтоно. Элдэв муу бодлоосоо салахгүй бол элэг, цөс муудах магадлалтай.
Хилэнц: Олны дунд таны нэр хүнд өндөр байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Гэхдээ хол явах, оройн цагаар гадуур явсны хэрэггүй.Өнөөдөр сайн амарч авах хэрэгтэй. Бодоод байвал үүссэн хүндрэлүүд таныг улам л зовооно. Таны үзэл бодол,төлөвлөгөөний эсрэг олон хүн байна. Гэхдээ удахгүй нөхцөл байдал танд ашигтайгаар эргэх болно. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ нам гүмхэн өнгөрүүлэх нь сэтгэл зүйд таатай нөлөө үзүүлнэ.
Нум: Гэр орондоо дулаан тохилог орчин бүрдүүлэхийг хичээ. Өөрчлөлт хийхийн өмнө сэтгэл санаагаа сайн тайвшруул. Ойр дотнын хүмүүсийнхээ өмнө амласан амлалтаа өнөөдөр хэрэгжүүл. Аж ахуйн аахар шаахар ажил таныг багагүй бухимдуулах өдөр ч биеэ сайн барих хэрэгтэй. Ах дүү хамаатан садангийн хэн нэгэн зочлон ирэх бололтой. Мөн зарим хүмүүс өөрийн сонирхолтой хоббигоороо амжилт үзүүлнэ.
Матар: Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол зоригтой хэрэгжүүлж эхэл. Хувь тавилан өөрчлөгдөх магадлалтай. Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Таагүй хүмүүстэй дараагийн алхмаа бодоод аргагүйн эрхэнд холбоотой байх бололтой. Гэхдээ үзэл бодлоо өөрчлөх хэрэггүй.
Хумх: Та гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх талаар төлөвлө. Санхүүгийн бага зэрэг асуудал гарах байх. Мөнгөө юунд зарцуулахаа сайн бод. Хайртай хүнийхээ үг бүрийг анхааралтай сонс. Сарын энэ үед гэр бүлийн харилцаа тун чухал. Сонирхолтой шинэ танилтай болж магадгүй. Та өөрчлөлт хийхээр шийдсэн бол хойшлуулах хэрэггүй.
Загас: Сурах, судалгаа хийх эсвэл энгийн гэр орны ажил хийхэд тохиромжтой үе. Таны эргэн тойрны хүмүүс аз жаргалтай байгаа эсэхийг анзаар. Өөртөө шаардлага тавих нөхцөл үүсэж болзошгүй. Энэ үед ажил болон ар гэрээ аль алийг нь зохицуулахад хэцүү байж болно. Хайртай хүнтэйгээ ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа болон гэр бүлд юу хэрэгтэй байгаа тухайгаа ярилцаарай.