Фото зургийг | МПА
Цагдаагийн байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хороо Эрүүл мэндийн төвд хордлогод орсон байж болзошгүй хоёр хүн ирээд нэг иргэн нь нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогийн байдлаар нэг иргэн эмнэлэгт нас барсан, нэг иргэн эмнэлгийн байгууллагын тусламж авч эмнэлгийн байгууллагын хяналтад байна. Шалгалтаар иргэний нас барсан шалтгаан, хордлогын нөлөөлөл байгаа эсэх, бусад хордлогод зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.