Dark Light
Нийгэм | 2025-04-14

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
14,15-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
 
Хур тунадас: 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн баруун өмнөд хэгсээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.  
 
Салхи: 15,18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16,20-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.  
 
Агаарын температур: 14, 15-нд ихэнх нутгаар дулаанхан байх боловч 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
 
Хур тунадас: 16-нд ялимгүй хур тунадас орно.  Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: 14,15-нд дулаахан байх боловч 16-наас бага зэрэг сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 
Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00