ЧХОУНБГГ-ын Хорио цээрийн албаны Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Т.Уранбилэг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.
-2024 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болж, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдаж байна.
-Хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл
-
Яаралтай тусламжийн эм, хэрэгсэл – Эмчийн бичсэн 7 хоногийн жорын дагуу
-
Нөхөн сэргээх эмчилгээний хэрэгсэл – Эмчийн бичсэн 3 сарын жор, эмнэлгийн магадлагаа болон холбогдох бичиг баримт үндэслэн улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүний биеийн үйл ажиллагааг дэмжих зорилготой, хүнсний бүтээгдэхүүнээс гадна нэмэлтээр хэрэглэдэг, байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад бүтээгдэхүүнийг хэлнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хуулийн хүрээнд зөвшөөрдөг.
-Нэвтрүүлэх хэмжээнд 3 сарын хэрэглээнээс хэтрэхгүй байх
-Хэмжээг тооцоолоход тухайн бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг үндэслэнэ. Хувийн хэрэглээний нэрийдлээр авч орсон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг борлуулахыг хатуу хориглоно.
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог зүйлс:
-
Судсаар сэлбэх шингэн
-
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм
-
Антибиотик тариа
-
Цусны бэлдмэл, сийвэн орлох бүтээгдэхүүн
-
Нийтлэг дархлаажуулалтад хэрэглэгддэг эм бэлдмэлүүд
Дэлгэрэнгүй мэдээллийг Гаалийн тухай хуулийн 227-р зүйлээс авна уу.