Dark Light
Нийгэм | 2025-04-21

УРАН ЭСЭРГҮҮЦЭГЧИД "БАДРАХ ЭНЕРЖИ"-ГИЙН ЗАХИРЛЫН БИЕД ХАЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн удирдлагууд өнөөдөр /2025.04.21/ уран эсэргүүцэгч иргэдийг хүлээн авч уулзан мэдээлэл өгсөн байна. Гэвч уг уулзалтад ирсэн иргэд танхайрч, тус компанийн захирал Марк Мелеардын биед халдсан байна. 

Тодруулбал, уулзалтын үеэр нөхцал байдал хүндэрч уран эсэргүүцэгчид "газар нутаггүй боллоо, орано зайл, нэг нүдтэй хүүхэд төрлөө" гэх зэргээр асуудал тавьж улмаар "Бадрах Энержи" ХХК-ийн захирал Марк Мелеард уулзалтаас гарах гэтэл уран эсэргүүцэгч эмэгтэй "Чамайг алчихмаар байна" хэмээн түүнийг заамдаж, нүүр лүү нь цохиж, биед нь халдаж буй дүрс бичлэг цахим орчинд цацагдлаа. 

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ талаарх дуудлага мэдээлэл өнөөдөр 14:40 цагийн орчимд "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо "Ай Си центер"-т зодоон болоод байна" гэх утгатайгаар ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11