Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн"-ийг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр MCU спорт комплексд зохион байгуулна.
