Говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч, хөгжих орчин нөхцөл, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Гурвансайхан хороололд баригдсан 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11.40 цагаас зохион байгуулагдана. Тус сургууль цэцэрлэгийн барилгыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр барьж ийнхүү ашиглалтад орлоо.
