Dark Light
Нийгэм | 2025-04-21

ХҮН НАМ ЕВРАЗИЙН ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр”-ийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ХҮН намын зөвлөлийн гишүүдэд танилцуулж, мэдээлэл хийж, УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлэв.

Одоогоор Монгол Улс экспортынхоо 91.2 хувь, үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Хоёр хөрштэй боловч худалдааны үндсэндээ ганцхан түнштэй, тэнцвэргүй, маш эмзэг байна гэсэн үг. Иймээс, Монгол Улс хойд болон баруун хойд зүгийн хөршүүдийнхээ томоохон зах зээлийг нээж, экспортын чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих нь эдийн засгийн өсөлт, аюулгүй байдал талаасаа хэрэгжүүлэх зайлшгүй бодлогын алхам тул ХҮН нам түр хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ажээ.

Харин нийгэмд халуун сэдэв болоод байгаа Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Гэрээний төсөл нь манай улсын түлшний хараат бус байдал, газрын тос дотооддоо боловсруулах бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй, түлшний үнэ хэрхэн тогтох, хямдрах эсэх нь тодорхой бус, Монголын талаас илүү үүрэг хүлээхээр байна гэж үзжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00