Dark Light
Улс төр | 2026-03-20

Б.ЖАВХЛАН: ЧУУЛГАНЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙГЭЭР УЛС ТӨРӨӨ ТУСАД НЬ ЯРЬ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Цаг үеийн асуудлаар сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрээр:
"2025 оны дөрөвдүгээр улирал, 2026 оны нэгдүгээр улиралд төсвийн орлого буурах, зарим өдрүүдэд тасалдах хүндрэлүүд гарч байсан. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Гурван сар гараад байдал эрс дээрдсэн. Засгийн газар хэмнэлтийн горимд ажилласан. Энэ хүрээнд 2025 оны дөрөвдүгээр улиралд гарах ёстой байсан зарим зардлуудыг он дамжуулсан байгаа. Мөн 2026 оны нэгдүгээр улиралд гарах ёстой урсгал болон хөрөнгийн зардлуудыг эрэмбэлсэн. Өөрөөр хэлбэл нэн шаардлагатай өрхийн орлогод нөлөөлдөг,  Засгийн газрын төлөвлөгөөт суурь ажлуудыг бүрэн санхүүжүүлэх эрэмбэ дарааллаар санхүүжилтүүд олгоод явж байсан. 2025 оны жилийн эцэст өндөр үедээ өдөрт 200 орчим тэрбумын орлого ордог мөнгөн хөрөнгийн урсгал явж ирсэн, энэ явдлыг зарим үед 20 тэрбум төгрөг хүртэл буурч байсан. Нэг, хоёрдугаар сард дунджаар 50 тэрбум хүрэхгүй байсан бол, одоогоор хэвийн хэмжээндээ хүрч, өдөрт 150 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө буюу төрийн сангийн орлого хэвийн шатанд ирсэн. Тийм учраас бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн захирагч нарын энэ жилийн урсгал болон хөрөнгийн зардлуудын бүх эрх нээгдээд хэвийн байдалд орсон. Төсвөөс гарч байгаа урсгал зардал болон хөрөнгийн зардлын санхүүжилт шууд болон шууд бус замаар хувийн секторт очдог. Хавар бүхий л бизнесийн эхлэл, хөдөө аж ахуйн салбар, суурь салбаруудын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг учраас энэ цикл дээр төсөв, төрийн сан бүрэн санхүүжилт хийх нь яг ийм үед эдийн засагт маш том имфакц болж байдаг. Тийм учраас одоогийн шаардлагатай цаг хугацаанд нь төрийн сангаас төсвөөс бүрэн санхүүжилт хийгдээд хэвийн байдалд орсон. 
Хаврын чуулганаар төсөв, эдийн засагтай холбоотой маш олон хуулиуд байна. Манай сангийн яамнаас гэхэд бидний хоёр, гурван жил бэлдсэн хууль бий. Татварын багц хуулиуд байна, энийг одоо хэлэлцмээр байна. Өнгөрсөн төсөв хэлэлцэхэд мөн л төслөө өргөн барьсан ч хэлэлцэж чадахгүй сар болсон. Гэтэл татвараа өргөн барьсан өнгөрсөн оны эцэст. Одоо хаврын чуулган эхэлчхээд байдаг байнгын хороонууд дээрээ ч тавигдсан юм байхгүй, хэлэлцэх эсэхээ шийдээд ажлын хэсэг байгуулагдаад явах ёстой, энэ ажил маань байхгүй болчхоод байдаг. Хэрвээ энэ татварын хуулийг хавар амжиж баталж чадахгүй болбол 2027 онд татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт орж ирэхгүй. Бид таван сарын 31-ээр төсвийн хөрөнгийн мэдэгдлээ өргөн барих ёстой. Төсвийн хүрээ гэдэг бол татварын багц хуулиар орох өөрчлөлтүүдийг төсөвтөө тусгаад хүрээгээ боловсруулаад, батлах ёстой. Энэ цаг хугацаанууд давхцаж байгаа учраас нэг өдөр ч гэсэн маш үнэтэй. Улс төрийн асуудал байж болно, чуулганыг ингэж боякотлохгүйгээр, тасалдуулахгүйгээр улс төрөө тусад нь яриад хэлэлцээр хийгээд явж болно. 
Эрчим хүчний салбар төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд дээр байгаа энэ бол төсвөөс шууд цалинждаг асуудал биш. Тарифыг олон жил барьж яваад дэлбэрэхэд бэлэн болчихсон. Эхнээсээ жижиг том энэ гэмтлүүд үүсээд зогсолтууд хийгээд эхэлж, ямар хүнд өвлийг тууллаа. Зохицуулалт хийх тал дээр Чойжилсүрэн, бид үүрэг аваад хувилбарууд бэлдсэн байна. Тодотгол хийх замаар юм уу эсвэл төсөв дотроо байгаа суурь зардлынхаа хязгаар дотор зохицуулалт хийх юм уу гээд хувилбаруудыг бэлдсэн УИХ руу өргөн бариад хэлэлцэхэд бэлэн болчихсон байгаа. Чойжилсүрэн сайдын хувьд тоо залган ажиллаж байсан сайдын хувьд маш харамсалтай байгаа. Энэ асуудлуудаа шийдсэн байсан бол үнэ цэнтэй байх байсан. Шийдэхийн даваан дээр ийм асуудал болсон. Энэ бол Чойжилсүрэн сайдын асуудал биш, нэг удаагийн асуудал биш 20,30 жил хуримтлагдаж ирсэн асуудал. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг бол иргэд тэр болгон мэддэггүй. Хотын захад газар доор байгууламжид бүтээн байгуулалтууд байж байдаг,  шууд өрх гэрт нь ороод ирдэг асуудал биш учраас тэр болгон мэдээд байдаггүй. Гэтэл тэр амин чухал асуудал. Үндсэндээ 2 том үндэсний, маш том нийслэлүүдийн мега төсөл. Хоёр том цахилгаан станцууд маань жил бүр иргэдийн ундны цэвэр усны эх үүсвэрээс газрын гүнээс 18 сая тонн цэвэр усыг технологиос нь хэрэглэдэг. Гэтэл суллаад хэрэглэхээ болиод, нийслэлчүүдийн хэрэглээд гарч байгаа хаягдал усыг өндөр технологиор дахиж боловсруулаад 2 станц дээр ашиглаад эхэлсэн. Тэр хэмжээний ус нийслэлчүүддээ цэврээрээ үлдэж байна гэсэн үг. Нийслэлчүүд жилдээ 50 сая куб метр ус хэрэглэдэг, туул голоос авдаг, хэдэн худгаас авдаг. Цоо шинэ систем рүү орж байгаа цаашаагаа шинэ тавин худгаас ус аваад өндөр технологиор цэвэршүүлж, боловсруулаад нийслэлчүүд рүү өгөхөд бэлэн болдог. Цаашдаа усныхаа хэрэглээг ийм өндөр түвшинд олон улсын стандартад нийцсэн байдлаар цаашаа авч явах юм бол тарифын асуудал гарч ирнэ. Тарифыг чөлөөлөхгүйгээр энэ салбар маш өндөр татаастай явах шаардлага гарна, тэр өндөр татаас төсвийн ачаалал дээр бууж ирнэ. Хэрэв ингэж шийдээгүй бол энэ усны асуудал эрчим хүчний асуудлаас илүү хурцадмал асуудал үүсэхээр болсон байсан. Энэ олон тарифын асуудал маш олон жил хуримтлагдсан асуудал болж ирсэн. Үүнийг шилжилтийн төлөвлөгөө гаргаад тариф руугаа гэнэт нэг өдөр шилжихгүй байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөгөө бэлдсэн" гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00