НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР БЯРУУЗАНЫН ПҮРЭВДАГВА СОНГОГДЛОО
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ болж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогдлоо.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцууллаа.
Нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ.
Түүнчлэн намын гишүүнчлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах, сургалт, мэдээлэл, үнэлгээ, хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, цахим хороог хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр гишүүд хаанаас ч намын үйл ажиллагаанд оролцох, санал хүсэлтээ хүргүүлэх боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо.
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр





