Цаг үеийн мэдээ

2019.09.15 НЯМ ГАРАГ

НАМРЫН ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Наран ургах шингэх: 06.26-19.03
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал : Хий
  • Үс засуулбал: Өвчин ирнэ

Аргын тооллын 9 сарын 15 Адъяа гараг. Билгийн тооллын 16

Могойг хүлэгч одтой, хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр хонь гахай  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хийсгэхэд сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохино.