Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Манай улсаас Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГД Д.Батсүрэнгийн удирдага дор долоон тамирчин ОХУ-ыг зорисон билээ. Манай тамирчдаас өнөөдөр хоёр боксчин хүч үзэх ба 52 кг-ийн жинд Хархүүгийн Энхмандах, 63 кг-д ОУХМ Баатарзоригийн Чинзориг нар рингэнд гарна.
Харин маргааш 57 кг-ийн жинд Эрдэнэбатын Цэндбаатар, даваа гарагт 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү нар эхний тулаанаа хийхээр рингэнд гарна.
Манай бусад 3 тамирчдын хувьд эхний тулаандаа ялагдсан учир үзэгчдийн эгнээнд шилжсэн юм.
МОНГОЛ ТУЛААНЧ ИЛҮҮ