Япон улсын нийслэл Токио хотноо IBJJF холбооноос зохион байгуулж буй Жюү жицүгийн Азийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд МЖЖХ-ны Дэд ерөнхийлөгч Ц. Чинзоригт, шүүгчдийн зөвлөлийн дарга О. Нарангэрэл нараар ахлуулсан баг амжилтт дүүрэн оролцож байна.
Тус тэмцээний Мастерс1 ангиллын хөх бүсний +100 кг-ын жин болон үнэмлэхүй жинд хүч үзсэн “Moneypolo” ББСБ-ийн тамирчин, улсын начин Амарын Батмөнх хошой алтан медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ. Мөн Мастерс3 ангиллын хөх бүсний -74кг жинд болон үнэмлэхүй жинд барилдсан Очирбатын Алтантүлхүүр хошой алтан медаль хүртсэн байна.
Манайханы бахдам амжилт үүгээр дууссангүй, Мастерс3 ангиллын хөх бүсний -94кг жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин, МЖЖХ-ны алтан гишүүн Барбаатарын Эрдэнэбаатар Алтан медаль, Мастерс2 ангиллын хөх бүсний -76кг жинд барилдсан “Гаруда” академийн А. Өнөржаргал хүрэл медаль хүртлээ.
Зочин
2020-09-28
hairtai shuu ahiin duu ene sport ydam dagadag um undur biauryyzaniin ydam shuu dee
Зочин
2020-09-28
мундаг дvvдээ амжилт хvсье.