Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд наймдахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр Их аварга Какүрюү М.Ананд өвдөгний бэртлийн улмаас Аки башёг өнжихөөр боллоо. Ингэснээр Тамаваши барилдалгүйгээр даваа аван Аки башё аварга цолтонгүй болов.
 
Харин аваргуудын эзгүйд орлох ёстой озеки цолтнууд тун муу барилдаж байгаа ба озеки Гойёдо 5, Точиношин 3 даваатай барилдаж байна.
Маэгаширагийн Азамарюү С.Тодбилэг /4-4/ өнөөдөр нутаг нэгт Дайшохо Ч.Шижирбаяртай хүч үзэн /2-6/ өвдөг шороодов.
 
Дээд зиндааг маэгашира Окиноуми 8 даваатай тэргүүлж маэгашира Мэйсэй 7 даваатай удаалж байна. Мөн 6 даваатай зургаан бөх байгаа нь түрүү бөхийн өрсөлдөөн хаашаа ч эргэж болохоор болсоныг харуулав.
Өнөөдөр жюүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан болон
Миторюү Б.Төрболд нар хоорондоо барилдан Чиёошома давжээ. Харин Сэйро А.Өнөболд гэмтлийн улмаас башёг өнжихөөр болжээ.
 
М4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:3
М12 Дайшохо Ч.Шижирбаяр 2:6
М15 Азүмарюү С.Тодбилэг 4:4
 
Жюүрёо зиндаа
 
Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 5:3
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4:4
Ж6 Миторюү Б.Төрболд 3:5
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5:3
Ж12 Сэйро А.Өнөболд 2:6
 
Макүшита
 
М1 Араваши Э.Дөлгөөн 2:2
М5 Хошорюү С.Бямбасүрэн 2:2
М15 Сакигаке Я.Баттүшиг 4:0
М19 Кёкүсотэн Э.Энхманлай 3:1
М27 Тэрүножүжи Г.Ган-Эрдэнэ 4:0
М34 Гочозан Д.Ууганбаатар 3:1
М36 Кагамио Б.Нанжид 4:0
М43 Рога А.Амарсанаа 3:1
 
Санданмэ
 
С17 Ёошояма Б.Анхбаяр 2:2
С46 Саданохикари Д.Наранцогт 4:0
С60 Дайтэнма Н.Чинзориг 3:1
 
Жонокүчи
 
Ж29 Хокүтэнкай Г.Сүхбат 3:1
 
Ч.Амар