“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс өгч эхэллээ. Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагууд халаалтаа урьдчилан авах хүсэлт гаргавал гэрээ хийн дулааны эрчим хүчээр хангах юм.
Улаанбаатар дулааны сүлжээ компани өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд хүссэн айл өрх, албан байгууллага халаалтаа есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн залгуулах боломжийг бүрдүүлсэн байна.
Нийслэлд одоогийн байдлаар 800 гаруй барилга, обьектын халаалтыг залгаад байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө халаалт авах хүсэлтэй албан байгууллагууд Улаанбаатар дулаан сүлжээ компанид хандан, халаалтаа урьдчилан авахыг хүссэн өргөдлөө өгвөл дулааны эрчим хүчээр өнөөдөр ч холбож болно гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ.
Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК