Цаг үеийн мэдээ

Ѳнѳѳдѳр орой КТМС-н урд талын зам дээр явж байсан чинь машинууд нэг юм тойрч гараад л байлаа. Хѳдѳлгѳѳн нилээн ихтэй байв. Би ч нүх байгаан байхдаа гэж бодоод бас тойрход бэлдээд замаа хартал нэг эрэгтэй хүн гарцан дээр бѳѳн цус болчихсон хэвтэж байв.

Аваарын гэрлээ асаачаад машинаа зогсоогоод тэр хүн дээр очлоо. Ахаа ахаа гээд дуудлаа, ямар ч гэсэн амьд байна. Авраарай гэж байна. Хамаг бие салгалаад 102-т дуудлага ѳглѳѳ.

Цагдаа, түргэн ирэхийг хүлээж байх зуур ууртай жолоочид зам дээр хэвтэж байгаа ахыг дахиж дайрчих гээд би чадлаараа л энд хүн байна зогс, тойроод гар гэж хоолойгоо сѳѳтѳл орилж гараа сарвалзууллаа.

Хүмүүс намайг зам таглаж зогслоо гээд надруу хашгирч харааж эргүү мал, писда, гичий нохойгоор нь дуудаж сигналуудаа хангинуулаад нэг хүн бүр цонхоо онгойлгоод надруу нулимаад амжив.

Бас нэг балай авгайд хэлсээр байхад харж байна гээд нѳгѳѳ ахыг дугуйгаараа шүргээд явчлаа.

Ах замаас холдоё гээд цусаа гоожуулаад босоод ирэв. Ойр хавиар хүмүүс бужигнаад зураг авч бичлэг хийгээд зарим нь согтуу л юм байгаа биз гээд хялан цэхэн хийгээд хэн нь ч тусалсангүй.

Ахаа битгий хѳдѳл таны толгойноос цус гараад байна гээд суулгахыг оролдлоо.

Хүмүүс үргэлжлүүлэн муу хэлж хараасаар л... Чи түргэн дуудсынмуу гэж надруу зарим нь уурлангуй асууна. Би дуудсаан л гэлээ. Дахиад залгаач наад хүн чинь цус алдаад үхлээ ш дэ л гэжийн. Би ахыг түшээд утсаа ч гаргаж чадку байна хэн нэг нь 102луу залгаач гэхэд хэсэг хүмүүс нь амьд хүний гэрч болхоор бла бла, нѳгѳѳ хэсэг хүн нь нэгж байхгүй гэж хариулах хүмүүсийг сонсоод ийм мэдлэгтэй хүмүүстэй юу ч ярихав дээ гээд нүднээс шууд л нулимс асгарлаа.

Азаар 2 залуу ахыг түшээд надад тус болж байх зуур түргэн ч хүрээд ирлээ.

Монголд бѳѳс хүртэл үнэлэгдээд байхад хүний амь бүр ийм болчихсон юм уу?
Яасан аймар хэрцгий юм бэ?! Ёстой хэлэх ч үг алга. Амьддаа бие биенээ хайрла гэцгээд сүрхий ухаантай юм постолцгоогоод гэтэл жинхэнэ амьдрал дээр буг чѳтгѳр, шулам мэт л байх юм.
Би нээх эрх үүрэг нтр ярихгүй ээ. Зүгээр л хэн нэгэн ямар нэг буруу зүйл хийсэн бол цагдаа учрыг нь олно, хамгаална, хэн нэг нь ѳвдсѳн бол лам, бѳѳ, ѳлѳн шээс биш эмч нар эмчилдэг. Тэднийг дууддаг тусгай дугаарууд нь тэр хараал идсэн нэгж нтр хэрэггүй ямар ч үнэ тѳлбѳргүй байдаг гэдгийг одоо болтол үнэхээр мэдкү юү??? Шшш чааваас да, ѳнѳѳдѳр намайг харааж нулимсан тэдгээр тэнгэр заяат тэнэг новшнууд гэгээрэх болтугай.

Гудамжинд байгаа хүмүүс ч тэр, энэ тухай сонссон танилууд маань ч тэр чи яах гэж ийм юманд орооцолддын? яах гэж цагдаа нтр дуудаж байгаан одоо бѳѳн лай болно гэж зэмлэв.
Бүх юм миний эсрэг санагдаад бас тэр ахыг ѳрѳвдѳѳд зүрх салгалаад оройжингоо уйллаа. Аав ээж 2 маань утсаар яриад намайг хүнд тус болжээ, сайн байна гэж хэлхийг нь сонсоод бага ч гэсэн тайвшраад л байж байна. Энэ хорвоогийн бүх хүмүүс хайртай бүхэнтэйгээ эсэн мэнд аз жаргалтай амьдраасай.

Эх сурвалж: Cheggy Ganbold

Таны сурталчилгаа