Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр манай гурван тулаанч рингэнд гарсанаас эхний тулааныг 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай хийн ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл удаах тулааныг Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар хийж Унгарын Ролан Галошийг 5:0 харьцаатай илт илүүрхэн буулгаж авлаа.
Дөнгөж сая Б рингэн дээр 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү Иорданы боксчинтой тулалдан 0:5 харьцаатай ялагдал хүлээв. Ингэснээр манай хоёр боксчины тэмцээн дуусаж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглохоор шалгаран үлдлээ.
МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Цэндээ