Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс БНХАУ-тай хэлэлцэх боомтуудынхаа зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д байгаа иргэдээ авч ирэх ажлыг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа юм.
Одоогийн байдлаар манай улсын 336 иргэн БНХАУ-д үлджээ. Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, бусад нь Хөх хотод байгаа бөгөөд Монгол руу буцах хүсэлтээ илэрхийлжээ. Гадаад харилцааны яам эдгээр иргэдийг ойрын үед авч ирнэ гэдгээ мэдэгдлээ.