2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Оюун санааны болон эд материалын талаас танд юу хамгийн их хэрэгтэй байгааг олж мэдэх хэрэгтэй. Энэ үед хийх ажлаа сайн нарийвчлан судлах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө тодорхой болно. Хамтран ажиллах талаар сайтар бодоорой. Дуртай ажлаа хийж сэтгэлийн таашаал ав. Хайр дурлалын адал явдал нь ганц бие хүмүүст хайсан хүнээ олоход тусалж магадгүй.
Үхэр: Тааламжгүй нөхцөл байдлаас болоод хэн нэгэнд өөрийн бодлоо хуваалцах сэтгэлээ онгойлгох хүсэл төрж мэднэ. Гэвч энэ нь тийм ч зөв санаа биш байх бөгөөд танд тайвшрал биш урам хугарал, таагүй сэтгэгдлийг авчрах ч магадлалтай. Бие даан өөрөө сэтгэж бод. Өмнөх ажлаа хэрхэн хийж гүйцэтгэх аргаа тодорхойлж чадсан хүн бүхэнд амжилт ирэх боломжтой.
Хамтатгах: Хэрэв та өөрийн үг үйлдэл, итгэл үнэмшилд эргэлзэж байвал зөн совингоо сонс. Ойр дотнын хүний зөвлөгөө, дүгнэлтийг мартаж болохгүй. Эрч хүчээ алдалгүй, өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Таны төлөвлөгөөнд хэрэгжээгүй зүйл байгаа бол өөрийн үйл ажиллагаандаа түүнийг татан оруул. Бүхий л үйл хөдлөл тань олон хүний анхааралд өртөж магадгүй.
Мэлхий: Биеийн байдал тавгүйтэж сул дорой хандлага зонхилно. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавихыг зөвлөж байна. Таны шийдэмгий бус байдал хүсэл зоригийг мохоож, ямар ч үйл ажиллаагааг бүтэлгүйтүүлэх магадлалтай. Таагүй мэдээ, урагшгүй үйлдлээсээ болж уур бухимдлаа барьж дийлэхгүйд хүрч болзошгүй. Иймээс өөрийгөө тайван байлгах орчныг бүрдүүл.
Арслан: Сэтгэл санааны хувирлаа хэтэрхий ил гаргасны хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Тэнцвэрт байдлаа тогтоон барихын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага тулгарч мэднэ. Хэт их ачааллын улмаас сэтгэл санаа хямарч, эрүүл мэнд муудаж магадгүй тул алжаалаа бүрэн тайлах, өөртөө анхаарал халамж тавихыг зөвлөж байна.
Охин: Ажлын ачаалал их байх бөгөөд зэрэг зэрэг амжуулах зүйлүүд гарч ирнэ. Ирээдүйгээ баттай болгох, одоогийн байдлаа илүү сайжруулах боломж гарч ирэх тул ядарч зүдрэхийг мэдэхгүй, их хичээл зүтгэл гарган ажиллах бололтой. Энэ үед гаргасан хичээл зүтгэл талаар болохгүй. Таныг од эрхэс ивээж байгаад итгэлтэй байж болно.
Жинлүүр: Амьдралынхаа гэрэл гэгээтэй өдрийг бий болгохын төлөө шаргуу хичээх ололтой. Урьдчилан бодож төлөвлөсөн болон гэнэтийн үйл явдал аль аль нь танд сонирхолтой санаа өгнө. Харин хуучинсаг биш орчин үеийн шинэлэг арга барилыг ашиглан, өөрийн санаж бодсон зүйлээ амжилттай хэрэгжүүлээрэй. Чөлөөт цаг гарвал нам гүм орчинд бодож бясалгах, тархиа амраах маягаар өнгөрүүлээрэй.
Хилэнц: Хайр сэтгэлийн таагүй харилцаа нь хөндий хүйтэн, үзэн ядалтыг бий болгож, муу мэдрэмж таныг эзэмдэх болно. Аливаа асуудлыг шийдвэрлэх явцад хүндрэл бэрхшээл тулгарах ч шантарч замаасаа хазайлгүй эхэлснээ дуустал хийхийг од эрхэс танд зөвлөж байна. Нөхцөл байдлын улмаас үүссэн сэтгэл санааны уналт нь танд ихээхэн дарамт болж магадгүй.
Нум: Хүнд хүчир хөдөлмөр эрхлэхээс зайсхий. Учир нь таны бие махбодын эрч хүч тийм ч сайнгүй байна. Мөн нягт нямбай үйл ажиллагаа их шаардах ажил хийх гэсний ч хэрэггүй байх. Ойр дотнын хүмүүстэйгээ тухлан сууж ярилцах шаардлага гарна. Гэр бүлд таагүй уур амьсгал үүсэхгүй байх эсэх нь таны биеэ авч яваа байдал, үзэл бодлоо өөрчлөх зэргээс ихээхэн шалтгаална.
Матар: Бүх төрлийн мэргэжлийн үйл ажиллагаанд од эрхэс амжилтыг амлаж байна. Гаргасан алдаа, дутагдлаа зөв засвал удахгүй амжилт олох болно. Саад бэрхшээлийг хүндээр хүлээж авалгүй, амьдралын туршлага болгон өөрийгөө хөгжүүл. Ажил хэрэгтээ төвлөрч, ур чадвар өндөр байснаар үр дүнд хүрнэ. Зарим нэг жижиг хүндрэл, бага сага асуудлыг тэр дор нь шийдвэрлэ.
Хумх: Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд болгоомжтой хандаарай. Санхүүгийн томоохон асуудлаас сэргийлэхийн тулд тооцоолоогүй зардлууд мөн ашиггүй худалдан авалтуудаас татгалзах хэрэгтэй. Таны сэтгэл хөдлөл, хэт мэдрэмтгий байдал тань үл ойлголцолд хүргэж магадгүй.
Загас: Ажил хэргийн явц удааширч хөдөлмөрийн чадвар буурч мэднэ. Энэ нь алдаа гаргахгүй байхыг сануулж байгаагийн дохио ч байж мэднэ. Зарим ажил тань төдий төвөг учруулахгүйгээр өөрийн зөнгөөрөө л бүтэмжтэй болох ч магадлал байна. Хэт хүчилж, хичээх нь заримдаа алдаа болдог гэзгийг санаарай. Амжилт аз жаргалын түлхүүр нь зөв сэтгэл, эерэг зүтгэл байх бөгөөд амьдралд юугаар ч сольшгүй үнэт зүйл байдаг шүү. Аврал, тусламж эрсэн нэгэнд буяны гараа сунгаарай.