Цаг үеийн мэдээ

Гаалийн 13 байцаагчийн гайхалтай амжилтын түүх бестселлер боллоо. “Баян аав, ядуу аав” “Баян ээж, ядуу ээж” гэх маягийн ном сонин биш болж, “Баян байцаагч ээж”, “Байцаадаг тэрбумтан” гэдэг Хөрөнгө орлогын мэдүүлэг илүү сонирхолтой боллоо. Баян байцаагч нарын бүх хөрөнгийг тоолж баршгүй тул онцлон хөндье.  

1. Норовын Уранчимэг жилд 32 саяын цалинтай, 4,2 тэрбумын орон сууцтай, 720 саяын 4 жийптэй, тэрбумын хадгаламжтай, сэйфэндээ 370 саятай, 1 ч компанигүй. 1 үндэслэлтэй нөхөртэй, Үндэсний аудитын дарга Д.Загджав 

2. Жанлавын Алтанчимэг 26 саяын цалинтай, 2,2 тэрбумын 5 орон сууцтай.

3. Доржготовын Цэцэгсүрэн 29 саяын цалингаар 1,9 тэрбумын 2 орон сууц, үйлчилгээний 2 барилга, хаус авсан, 1 ч компанигүй 

4. Батсүхийн Охиноо 33 саяын цалинтай, 1,5 тэрбумын хоёр орон сууц, зуслангийн хаустай. 878 сая авлагатай, 1 компанийн 5 хувийг эзэмшдэг, тэр нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй

5. Жигжидийн Булга 1,4 тэрбумын 6 орон сууц, 1 хаустай, 1 ч компанигүй 

6. Дашдуламын Саранцэцэг Тэрбумын 4 орон сууцтай, 1 хаус, 532 саяын 3 машин, 6 зогсоолтой, 600 саяын 3 газартай, Мичид хурах компанийн 50 хувийг эзэмшдэг

7. Батчулууны Төгсбаяр 970 саяын 3 орон сууцтай, 16 машинтай, нөхөр нь азын дугаар дамладаг

8. Баатарсүрэнгийн Отгончимэг 815 саяын 2 сууц, 2 хаустай, 739 саяын хадгаламж, 3 машинтай, 1 ч компанигүй 

9. Баяраагийн Солонго 522 саяын 2 орон сууц, 1 хаус, 3 газартай

10. Чунтын Байгальмаа 1 сууц, 1 хаустай, Ланд-300-тай, 1 ч компанигүй

11. Лувсандашийн Долгормаа 3 машин, 367 саяын орон сууцтай, 1 ч компанигүй

12. Түдэвринчингийн Дулмаа 310 саяын 2 орон сууцтай, 4 машинтай, 400 саяын авлагатай, 1 ч компанигүй

13. Хорлоожавын Энхтуяа 3 авто зогсоолтой, 3 машинтай, 1 ч компанигүй.

Гаалийн 13 байцаагч эмэгтэй үндэслэлгүй биш үндэслэлтэй хөрөнгөжсөн гэж өөрсдийгөө үзэж байгаа юм байна. Эм хүний 13 мэхээр өмч хөрөнгө ихээр хураасны үндэслэл нь өөрсдийнх нь нөхөр юм. Өөрөөр хэлбэл, 13 уулаа аудитын дарга Д.Загджаваас автомашины азын дугаарын ченж хүртэлх үндэслэлтэй нөхрүүд, ханийн тэнгэртэй хатад юм. Үзэсгэлэн төгс, үндэслэл бүхий нөхрүүдтэй, ханийн тэнгэр ихт байцаагч түшмэд, баян ээжүүд юм.

Таны сурталчилгаа