Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш эрүүл мэндийн шалтгаанаар 122 , албан томилолтоор 60, ар гэрийн гачигдлаар 45, хувийн ажлаар 27 нийт 244 иргэн зөвшөөрөл авч нэвтэрсэн байна. Мөн зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийг хүртэл хязгаарлалт зөрчсөн 15 тохиолдол бүртгэгдсэн байна. Аймгийн Цагдаагийн газраас 3 зөрчил дээр арга хэмжээ авсан бусад нь тодорхойгүй байгаа учраас ямар арга хэмжээ авч байгааг дараагийн хуралдаан дээр танилцуулах үүргийг ЦГ-ын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямд өгчээ.

Тус аймгийн хэмжээнд нийт 72 пост 244 алба хаагч, үүнээс цагдаа 154, мэргэжлийн байгууллагын 90 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө сайт

 

 

 

Таны сурталчилгаа